Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

44
0

09.00 цагт “Рояал хаус”-т Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болно. Утас: 99070054

09.00 цагт МУИС-ийн Номын санд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болно.

09.00 цагт ХХААХҮЯ-нд “Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр” хурал болно.

10.00 цагт Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн Архивын газраас үзүүлэх сургалт зохион байгуулна. Утас: 88085588

10.00 цагт Мал эмнэлгийн хүрээлэнд ЖАЙКА-гийн санхүүжилтээр 2014-2019 онд хэрэгжсэн малын халдварт өвчнөөс сэргийлэх төслийн хаалтын ёслол болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран “Тинк банк 2019- Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт Монголын Үндэсний Музейд “2000” уран сайхны киноны уран бүтээлч нар мэдээлэл хийнэ. Утас: 89111046

11.30 цагт “Ард санхүүгийн нэгдэл”-ийн байранд тус нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших талаар мэдээлэл хийнэ. Утас: 99057584

12.00 цагт “Оюу Толгой” компанийн төв байранд Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс тус компанийн ажилчдын эрх ашгийн хамгаалах талаар мэдээлэл хийнэ. Утас: 99191388, 88117157

13.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Соёлын гавьяат зүтгэлтэн, Х.Цэвлээгийн “Сониндумаа” номын нээлт болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here