Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

119
0
unuudur boloh uil yawdal
Есдүгээр сарын 12-нд болох үйл явдал
~Есдүгээр сарын 12-нд болох үйл явдал~

08.30 цагт ”The corporate hotel & convention centre”-т ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин” олон улсын хурлыг зохион байгуулна.Утас:99815918

09.00 цагт “Монгол Улсын соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалт”-ын нээлт ГХЯ-нд болно.

09.30 цагт Ази, Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Олон улсын татварын чуулганы “УЛААНБААТАРЫН ТУНХАГ БИЧИГ”-ийг үзэглэх ёслол ГХЯ-нд болно.

10.00 цагт МУБИС-ийн “Эрдэмийн зөвлөлийн танхим”-д “TED science Хөгжлийн гарц” арга хэмжээ болно. Утас:96656561

10.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Японы соёлын наадам 2018” арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн 84 дүгээр цэцэрлэгт “Rotary Club of Ulaanbaatar Peace Avenue” клубын байгуулсан “Эко гэр цэцэрлэг”-ийн нээлт болно. Утас: 99044778

11.00 цагт “Эрдэнэс Таван Толгой” компаниас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:70118585

11.00 цагт Сүхбаатарын талбайд ажил хаялт зарласан багш нар суулт хийнэ. Утас:99027019, 88007709

11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 8 сарын мэдээллийг танилцуулна.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-аас Үндсэн хуулийн цэцийг тарахыг шаардаж, мэдээлэл хийнэ.

12.00 цагт Hotel Nine Зочид буудалд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ресторан, зоогийн газар, кофе шоп, ханган нийлүүлэгчдийн “RESTO EXPO-2018” үзэсгэлэнгийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:89069227

12.00 цагт Сөүлийн гудамжинд Нийслэлийн орон сууцны цэвэр усны шугамыг газар ухахгүйгээр шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Утас:99121618

15.00 цагт МУИС-ийн Номын санд АНУ-ын Үндэсний анагаах ухааны хүрээлэнгийн ажилтан, доктор Б.Аръяаг урьж “Хүний микробиома, үрэвсэл, инсулин тэсвэрлэлт хөгшрөлтийн процесст нөлөөлөх нь” сэдэвт нээлттэй хурал зохион байгуулна. Утас:98119897

15.00 цагт “Улаан гэр” галерейд Монгол, АНУ хоорондын олон талт найрсаг харилцааны элч Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулан олон улсын “Гэрэлт Морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here