Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

144
0
unuudur boloh uil yawdal
Наймдугаар сарын 21-нд болох үйл явдал
~Наймдугаар сарын 21-нд болох үйл явдал~

09.00 цагт “Япон улсын зах зээлд амжилттай нэвтрэх нь” бага хурал HUB Инновацийн төвд болно.

10.00 цагт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Дээд боловсролын бодлогын газрын дарга, мэргэжилтнүүд, харьяа байгууллагын төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хууль сахиулахын их сургуульд ажиллана.

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “UB Food Festival” арга хэмжээний талаарх мэдээллийг өгнө.

11.00 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд Баян-Өлгий аймгийн байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд, сүсэгтэн олонд Гандэнтэгчэнлин хийд болон Буддын сүм хийдүүдээс өгсөн хандив тусламжийн цуваа хөдлөнө.

11.30 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд улс төрийн намууд мэдэгдэл хийхээр хэвлэлийн хурал зарлалаа.

11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд Жижиглэн худалдаа эрхлэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

12.00 цагт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн 2018-2019 оны хичээлийн жил болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана.

14.00 цагт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Япон Улсын Нагоя их сургуулийн оюутнуудын хамтарсан “Эх хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт семинар АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоотод болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here