Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

96
0
unuudur boloh uil yawdal
Зургадугаар сарын 08-нд болох үйл явдал
~Зургадугаар сарын 08-нд болох үйл явдал~

09.00 цагт МУИС-ийн номын санд “Биотехнологийн хөгжил ба генетик нөөцийн ашиглалт” онол, практикийн бага хурал зохион байгуулна.

10.00 цагт МУИС-ийн номын санд Японы эрдэмтэн Тэцузо Юшуни болон БНХАУ-ын эрдэмтэн Жиа Генжо нар “Дэлхий нийтийн тогтвортой байдлын судалгаа, Дижитал бүс ба зам-Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл” сэдвээр илтгэл тавина.

10.00 цагт Улаанбааатар зочид буудалд “Хөргөлт агааржуулалтын талаар засвар үйлчилгээний техникийн ажилтнуудыг гэрчилгээжүүлэх тогтолцоог нэтвтрүүлэн хэрэгжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно.

10.30 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “Талын салхи” олон улсын Мото наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт Чингэлтэй дүүргийн 7-р хороонд байгуулах “Дэд бүтцийн төв”-ын шав тавих ёслол болно. Утас: 99275253

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гадаадын иргэнд газар өмчлөх эсэх талаар хуульчид байр сууриа илэрхийлнэ.

14.00 цагт БХБЯ болон НЗДТГ-ын удирдлагууд Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлэх, хөрс, бордоо хийх ажилийн явцтай танилцна.Утас:8801086

Төрийн ордонд

09.00 цагт Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд оролцох БНСУ, БНАСАУ-ын багийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухайМонгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах ёслол болно.

“Монгол, Оросын санаачилга-2018” бизнес уулзалтын хүрээнд

09.00 цагт Шангри-Ла зочид буудалд Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарын хамтын ажиллагаа” салбар хуралдаан болно.

10.00 цагт Шангри-Ла зочид буудалд Эдийн засгийн чуулга уулзалтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Монгол, Оросын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээн болно.

12.00 цагт Сүхбаатарын талбайд Монгол, Оросын залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт болно.

14.00 цагт Шангри-Ла зочид буудалд Эдийн засгийн чуулга уулзалтын үр дүнгийн талаар ОХУ-ын төлөөлөгчид мэдээлэл хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here