Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

103
0
unuudur boloh uil yawdal
Тавдугаар сарын 23-нд болох үйл явдал
~Тавдугаар сарын 23-нд болох үйл явдал~

09.00 цагт ОБЕГ-т “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо, зохион байгуулалт” дадлага сургуулилтын нээлт болно.

09.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хог хаягдлын менежментийн боловсрол олгох сургалт болно.

09.00 цагт Нээлттэй нийгэм форумын байранд “Нээлттэй засгийн түншлэл:Монгол Улс” иргэний нийгмийн байгууллагын форум болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

09.30 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурал болно.

11.00 цагт Монголын хүүхдийн номын санд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт, Гавьяат багш Л.Галмандахын нэрэмжит “Л.Галмандах сан”-гийн нээлт болно.

11.00 цагт Монголын залуучуудын холбооноос өөрийн байрандаа авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг олон нийтэд танилцуулна.

11.00 цагт МҮЭХ-ноос өөрийн байрандаа төрийн адбан хаагчийн цалин, хөлсийг нэмэх тэмцлийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шашны их сургуульд Гандантэгчэнлин хийдээс Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гадна эрүүл мэндийн ажилтнуудын ажил хаялтын өмнөх суулт үргэлжилнэ.

12.00 цагт “Хүүхэд залуусын 49-р гудамж театр”-т “Харанга” хамтлагийн уран бүтээлчид “Хайрла” тоглолтын талаар мэдээлэл хийнэ. Утас:95000999, 90152411

12.00 цагт Монгол банкны удирдлагууд өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд ХНХЯ-наас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт зохион байгуулна.

10.00 цагт “Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор үнэлж, цалин, хөлсийг нэмэгдүүлэх арга зам, гарц, шийдэл” хэлэлцүүлэг болно.

11.30 цагт 2017 онд үйл ажиллагаагаараа манлайлсан яам, аймагт шагнал гардуулах ёслол болно.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “ХXI зууны эмэгтэйчүүд” төслийн удирдлагууд “Зууны 100 эмэгтэй”-г шалгаруулах талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here