Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

130
0
unuudur boloh uil yawdal
Дөрөвдүгээр сарын 19-нд болох үйл явдал

Дөрөвдүгээр сарын 19-нд болох үйл явдал
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах 47 дахь хагалгаа хийгдэнэ.

08.00 цагт “Нээлттэй нийгэм форум”-д “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт болно.

09.00 цагт “Континэнталь” зочид буудалд “Улс төрийн санхүүжилт ба өндөр түвшний авлига” хурал болно.

09.00 цагт “Пума” зочид буудалд БОАЖЯ-наас “Усны засаглал” хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.00 цагт “Туушин” зочид буудалд ЭХЯ, УУХҮЯ-наас “Ногоон санхүүжилтийн II форум” зохион байгуулна.

09.00 цагт “Чингис” зочид буудалд Монгол, OXУ-тай радио давтамжийн хилийн бүсчлэлийг баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Утас: 88089686

09.30 цагт Архивын Ерөнхий газарт “Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн” болно.

09.30 цагт Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд Нийслэлийн Засаг дарга С.Батболд агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр хийж байгаа төслүүдийн хэрэгжилт явцтай танилцана. Утас: 325044, 91113191, 91100461

Өнөөдрийн хуанли

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Holiday Inn” зочид буудалд “Аялал жуулчлал ба Чөлөөт бүсийн хөгжил зөвлөгөөн” болно.

10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлээнд Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуульд “Эрүүл Тамирчин” хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 1-9 дүгээр ангийн сурагчдад чих, хамар, хоолойн үзлэг хийнэ. Утас: 99107862

10.40 цагт “Бишрэлт” зочид буудалд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзана. Утас: 325044, 91113191, 91100461

11.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас энэ оны эхний улиралд хийсэн хяналт, шалгалтуудын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуягийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” эрдэм шинжилгээний бага хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Emart” худалдааны төвийн “KIA show room”-д ОХУ-д болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн бөмбөг гардуулах Монгол хүүхэд шалгаруулах арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 94071991, 80057575

12.00 цагт “Улаан гэр” галерейд “Нийгмийн ялгаатай байдлыг буулгах нь” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

13.00 цагт Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвд ерөнхий боловсролын сургуулин сурагчдад зориулсан “Миний анхны робот-2” арга хэмжээ болно.

14.00 цагт УДБЭТ-т “Концертмейстер багш нарын мэргэжлийг сурталчилах өдөр” арга хэмжээ болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here