Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

299
0
Өнөөдөр болох үйл явдлын хураангуй
Өнөөдөр болох үйл явдлын хураангуй
Дөрөвдүгээр сарын 11-нд болох үйл явдал
08.30 цагт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгөөр хувьдаа 1.4 тэрбум төгрөгийн байр авсан хэргийн шүүх хурал болно.

09.00 цагт Улаанбаатар зочид буудлын “Номын өргөө” танхимд “Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлэг болно.

09.30 цагт “Туушин” зочид буудалд мэдээллийн аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологийг ашиглах стратеги төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “IDC DX Day Roadshow” арга хэмжээ болно.

10.00 цагт ХСИС-ийн Соёлын төвд “Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Blue Sky” зочид буудалд Азийн хөгжлийн банкнаас “Азийн хөгжлийн төлөв” 2018, 2019 оны эдийн засгийн төлөв байдлын судалгааг танилцуулна.

11.00 цагт “Централ Тауэр”-т Канад улсад тэтгэлгээр суралцах хүсэлтэй залууст мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг болно.

14.00 цагт ШУА-ийн I байранд Оросын Шинжлэх ухааны академийн гишүүн, доктор, профессор Н.Н.Карадин “Монголын эртний нүүдэлчдийн хотжилт: Хүннүгээс Монголын эзэнт гүрэн хүртэл” сэдвээр лекц уншина.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн”-өөс энэ сарын 12-нд жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас шүүгчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here