Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

148
0
Uil yawdliin huraangui
Өнөөдрийн хуанли
Дөрөвдүгээр сарын 10-нд болох үйл явдал
09.00 цагт Нийслэлийн засаг захиргааны V байранд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Биеийн тамир, спортын хамтлагийн ахлагч, арга зүйчдэд зориулсан сургалт зохион байгуулна.

09.00 цагт АШУҮИС-ийн Оуютны соёлын төвд Хүний гавъяат эмч, академич, доктор, профессор Н.Төмөрбаатарын 70 насны ойд зориулсан “Монголын анагаахын мэргэд” боть номын нээлт болно.

09.00 цагт Олон нийтийн төвд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Улсын дээд шүүх, УЕПГ, ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ХСИС-иас “Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-Хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргалын 65 насны ойд зориулсан “Монголын тал нутаг” тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ч.Содномдамбын хууль бус үйлдлийн тухай тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт Нээлттэй сонсголын танхимд Өргөдлийн байнгын хорооноос Туул голын бохирдлыг бууруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here