Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

158
0
Mongolia-today.mn
Дөрөвдүгээр сарын 06-нд болох үйл явдал
09.00 цагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д дэлхийн хамгийн ховор хөхтөн амьтан болох “Мазаалайн хөшөө”-ний нээлт болно. Утас:99187051

09.00 цагт НҮБ-ын байранд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос “Олон нийтийн суралцахуйн төв” семинар зохион байгуулна.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2018” болно.

09.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-гийн нээлт болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

10.00 цагт “Туушин” зочид буудалд “Баялгийн засаглал” чуулган болно.

11.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2018” арга хэмжээ болно.

12.00 цагт “Улаан гэр” галерейд гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндоржийн “Монгол 40 хэм” үзэсгэлэнийн нээлт болно.

12.00 цагт УДЭТ-т “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Holiday Inn” зочид буудалд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий хувийн туслах болон зөвлөлдөх үйлчилгээг хөгжүүлэх төлөөллийн байгууллагуудын оролцоо” уулзалт болно.

12.30 цагт МҮЭСТО-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос сувилагч нар ажил хаялт зарлах талаар мэдээлэл хийнэ. Утас:94946544

14.00 цагт МҮХАҮТ-д “Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны танилцуулах уулзалт” болно.

15.00 цагт “Blue Sky” зочид буудалд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад өндөр хурдны интернeт, цахим хуудас болон компьютер, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслол болно.

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Их жанжин Д.Сүхбаатар” танхимд Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газар, Туркийн Шилжилт хөдөлгөөний газрын удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Монголын үндэсний бөхийн холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуульчид болон бөхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийнэ.

БНТУ-ын Ерөнхий сайдын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд

09.55 цагт Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырымыг албан ёсоор угтах ёслол болно.

10.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырымын нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

10.05 цагт Төрийн ордны Баганат танхимд БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурна

10.30 цагт Төрийн ордны “Их жанжин Д.Сүхбаатар” танхимд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

11.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here