Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

240
0
today.mn
today.mn
Гуравдугаар сарын 16-нд болох үйл явдал
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Цагдан хорих 405-р анги болон Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид ажиллаж, С.Зоригийн агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй А.Содномдаржаа, Т.Чимэгээтэй уулзана. Утас: 93139093

09.00 цагт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн байранд 21 аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн зөвлөгөөн болно.

09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд “МАН-ын Ахмадын холбооны 5 чуулган” болно.

09.30 цагт ЭМЯ-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн “Эрүүл мэндийн салбарт ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.00 цагт Туул голын сав газрын захиргааны байранд “Байгальд ээлтэй усны шийдэл” сургалт болно.

09.00 цагт ШУА-д “Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын зорилтууд” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд БОАЖЯ-наас “Монгол Улсад ногоон санхүүгийн систем бий болгох хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт “Автобус нэгтгэл”-ийн байранд Нийслэлийн цагдаагийн газраас “Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” уулзалт, зөвлөгөөн зохион байгуулна.

10.00 цагт Хангарди ордонд “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн нээлт болно.

11.00 цагт ГХЯ-нд “Оросын боловсролын үзэсгэлэн 2018”-д зориулсан хэлэлцүүлэг болно.

11.00 цагт ЭМЯ-нд Д.Сарангэрэл сайд Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ-д суралцах эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзана.

11.30 цагт Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоонд “Хөдөө аж ахуйн бирж”-ээс “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ. Утас: 91790101, 99111719

12.30 цагт Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн Ажлын хэсэг төслийн явцтай танилцаж, мэдээлэл өгнө. Утас: 98112090

14.30 цагт ШУТИС-ийн Номын санд “Инженерийн боловсрол ШУТИС-д 2015-2017” төслийн үр дүнг холбогдох албаныханд хүлээлгэн өгөх ёслол болно.

15.00 цагт УДБЭТ-т “Оюу толгой” компани “Шилдэг ханган нийлүүлэгч”-дээ тодруулна.

15.15 цагт БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Туркийн их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг болно.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн хүрээнд

11.00 цагт Офицеруудын ордонд Зэвсэгт хүчний баярын хурал болно.

11.00 цагт НЗДТГ-т эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим офицер, ахлагч нарт Нийслэлийн шагнал гардуулах ажиллагаа ёслол болно.

11.40 цагт Төрийн ордонд төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болно.

12.00 цагт Налайх дүүргийн Соёлын ордны гадна талбайд Цэргийн ёслолын жагсаал болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here