Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

214
0
today.mn
today.mn

Гуравдугаар сарын 15-нд болох үйл явдал
09.00 цагт “Корпорейт конвейшн төв”-д “MONGOLIA GOLD 2018” олон улсын хөрөнгө оруулалт, технологийн хурал, үзэсгэлэнгийн нээлт болно.

09.00 цагт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд “Говь” компаниас “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” зохион байгуулна.

09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд ХЭҮК-оос “Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” өдөрлөг зохион байгуулна

09.00 цагт ЦЕГ-т “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал” арга хэмжээ болно.

09.00 цагт “М плаза төв”-д “Өмгөөллийн тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлэг болно. Утас: 99768575, 88112045

10.00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд “Оросын боловсролын үзэсгэлэн-2018” болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая” хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд Зам тээврийн хөгжлийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

10.00 цагт Дэлхийн банкинд “Бүс нутгийн боловсролын салбарын тайлан”-г танилцуулна.

10.00 цагт Төрийн ордонд Жендэрийн үндэсний хорооны ээлжит хурал болно.

10.30 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркт Монголын гарааны болон жижиг дунд бизнесдийг Зүүн өмнөд Азийн зах зээлд гаргах талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт УУХҮЯ-нд “Ил тод хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт МҮЭХ-нд тус холбооноос Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт МҮЭХ-нд Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Аюулгүй ажиллагаа ашиг олохоос чухал” хэлэлцүүлэг зохион байгуулна.

13.00 цагт ЗТХЯ-нд орон нутгийн Автозам засвар арчлалтийн компаниудад тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээ болно.

14.00 цагт Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд “Орчны бохирдлоос сэргийлэх экологийн сургалт”-ын нээлт болно.

14.00 цагт “Мишээл экспо” төвд “Улаанбаатар барилга-2018” барилгын материал, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт Монголын үндэсний музейд Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Зуун дамнасан наян жил” үзэсгэлэнгийн нээлт болно.

“Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд

10.00 цагт ШӨХТГ-т “Цахим орчны хэрэглэгч-2018” зөвлөгөөн болно.

10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах өдөрлөг болно.

15.00 цагт Монголбанкинд “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах нь” хэлэлцүүлэг болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here