Нүүр хуудас Нийгэм ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

153
0
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

Нэгдүгээр сарын 30-нд болох үйл явдал

09.00 цагт ЭМЯ-нд “Ангаах ухааны боловсрол” сургалт болно.

09.00 цагт Хангарди ордонд “Хотын шийдэл-Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Шашны дээд сургуульд Гандантэгчэнлин хийдийн Хамба лам агсан, гавж, Э.Эрдэнэпилийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт МУИС-ийн Номын санд “Хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт ГХЯ-нд “Монгол Улсын гадаад сурталчилгаа-Орчин үеийн урлаг” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт “Контенинтал” зочид буудалд “Пневтококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны тайлангийн хурал болно.

11.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн нээлт болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Иргэдийн шударга шүүх” ТББ, “Монголын худалдаачдын холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

11.30 цагт АШУҮИС-д Япон улсын хоёр иргэнд Хүндэт профессор цол олгох ёслол болно. Утас: 99159921

11.45 цагт ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд ХНХЯ-наас “Жендер ба хөгжил” чуулганы талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн Н.Даваа гэр хорооллын айл өрхүүдэд зориулсан хамгийн хямд, цахилгаан халаагуур танилцуулна.

12.00 цагт УДЭТ-т хүний эрхийг сурталчилах “Мэдээллийн зах” арга хэмжээ болно.

12.30 цагт Богд хааны ордон музейд “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн шилдгүүд буюу “Хаан”, “Хатан” бүтээл шалгаруулах ёслол болно.

14.00 цагт УДЭТ-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинэ зохицуулалтуудыг олон нийтэд таниулах бэсрэг жүжгийг олон нийтэд толилуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар болно.

10.00 цагт “В” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here