Нүүр хуудас Нийгэм ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

211
0
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

Нэгдүгээр сарын 24-нд болох үйл явдал

09.00 цагт: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дөрвөн давхарт “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш удирдлага болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”, “Тогтвортой хөгжил-Боловсрол” сэдэвт сургуулийн өмнөх боловсролын ажилтнуудаас гарсан зөвлөмжийг хэлэлцэнэ. Утас:99295063.
10.00 цагт: УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагаатай танилцана.
10:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаантай. Тус хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгчдийн хурлын хороодын бүтцийн өөрчлөлт, Шүд, эрүү нүүрний төвийн барилгын хөрөнгийг шийдвэрлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91110023

10.00 цагт: Төрийн ордны Б танхимд ирэх долдугаар сарын16-19-нд Улаанбаатар хотноо болох Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулах удирдах зөвлөл, ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан болно. Өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирарде нар оролцоно. Харилцах утас:99007969, 99249813, 88249813.

10.00 цагт: Стандарт, хэмжил зүйн газрын гуравдугаар байранд Швейцарийн хөгжлийн агентлагын Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газарт Аналитик жин хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Энэхүү аналитик жинг ашигласнаар алтны шинжилгээний үр дүн гарах хугацаа тодорхой хэмжээгээр богиносох болон шинжилгээний үр дүн найдвартай үнэн зөв гарахад сайнаар нөлөөлөх ажээ. Холбогдох утас: 99650498.

10.00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд Cогтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт болно. Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран зохион байгуулна. Утас: 91119838

10.00 цагт: БСШУСЯ-ны 401 тоотод “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” үндэсний зөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 88989878.

11.00 цагт: “THE BLUE SKY” зочид буудлын гурван давхарын ТОПАЗ танхимд энэ сарын 29-нд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар худалдааны танхимтай хамтран зохион байгуулах “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 325044.

12.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос хэвлэлийн бага хурал хийнэ.

13.00 цагт: Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж дараахь асуудлуудыг хэлэлцэнэ.

Өнөөдөр болох үйл явдлын тойм

14.00 цагт: УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцана.

14.00 цагт: Монголын залуучуудын холбооны Залуус танхимд Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний MNS 5274-2017 стандартын нээлттэй хэлэлцүүлэгт  болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 94105610 86365610 99554842 утсаар лавлана уу.

14.30 цагт: “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулж буй жилийн уулзалт-2018 хурал болно. Энэ удаагийн хурлаар эдийн засаг, санхүүгийн хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ. Холбоо барих утас: 88086225.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here