Нүүр хуудас Нийгэм ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

81
0
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

Нэгдүгээр сарын 18-нд болох үйл явдал

09.00 цагт Төрийн ордонд “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн болно.

09.00 цагт НЗДТГ-т Буриадын Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденов, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар албан ёсны уулзалт хийнэ.

09.00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд “Боловсролын нийгэм судлалын тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт Хужирбулан дахь цэргийн сургалтын төвд Цэрэгжлийн спортын өвлийн хоёр төрөлт болон Цэрэг, спорт, цогцолборын өвлийн олон төрөлт тэмцээний нээлт болно.

10.00 цагт “Blue sky” зочид буудалд  “Буриадын Хөрөнгө Оруулалтын Боломжууд” бизнес уулзалт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлийн 17 дугаар цэцэрлэгийн барилгад их засвар хийх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Тусгаар тогтнол хөдөлгөөн”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Шударга иргэдийн фронт”, “Үндэсний хас хөдөлгөөн” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт БХБЯ-нд барилга барих, зураг төсөл боловсруулах, материал үйлдвэрлэх зэрэг тусгай зөвшөөрлийг цахимаар олгох төслийн нээлт болно.

14.00 цагт Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллежид Үнэт эдлэлийн мэргэжлийн дархан бэлтгэх орчин үеийн дадлагын газрын нээлт болно. Утас: 91915340, 88844482

14.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Нийгмийн хариуцлагын манлайлал-2018” бизнес эрхлэгчдийн форум болно.

14.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Өвдөгний үений гэмтлийн оношлогоо, эмчилгээний асуудлууд” семинар болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here