Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

142
0
08.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Ойн доройтол, хомсдолыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Үндэсний хөтөлбөрийг боловсруулах шаардлага, хөрөнгө оруулалтын боломжууд” уулзалт болно.

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Уран зургийн галерейд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10.00 цагт МҮХАҮТ-д тус танхим Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүнд Ж.Батзандан БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшиж буй Б.Хурцын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Эрдэм их сургуульд “Дээд боловсрол, шинжлэх ухааны интеграци: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Улсын дээд шүүхийн гадна талбайд “Зөв Амьдрах ухаан” ТББ-ын гишүүд шүүхийн байгууллагын шударга бус байдлыг эсэргүүцэж жагсаал зохион байгуулна. Утас:88094995

11.00 цагт Монгол банкинд “Тэнхлэг зууч” компаниас 2017 оны 11 дүгээр сарын орон сууцны үнийн индексийг танилцуулна.

11.00 цагт “Blue Sky” зочид буудалд www.smartcar.mn цахим системийг танилцуулах уулзалт болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөө” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Сангийн яаманд Японы Ядуурлыг Бууруулах Сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих замаар амьжиргааг дээшлүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурна.

12.00 цагт Спортын төв ордонд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц Пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзана.

12.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Хэвтэн эмчлүүлэх байрны нээлт болно.

12.00 цагт “Хатан Туул” зоогийн газарт “Монголын шилдэг хүмүүнлэгийн үйлстэн-2017” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.

14.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн үйл ажиллагаатай танилцана.

16.00 цагт МУИС-ийн Номын санд “Их сургууль, аж үйлдвэрийн хамтын хөгжил” форум болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here