Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

30
0
unuudur boloh uil yawdal
Өнөөдрийн хуанли /2019-03-15/

08.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Нийслэлийн удирдах ажилтнуудын Гамшгаас хамгаалах сургалт болно. Утас: 325044, 91113191

09.00 цагт Төрийн ордонд “Тусгай хэрэгцээт боловсролын салбарын өнөөгийн байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” үндэсний хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Хүүхэд-хэрэглэгч” өдөрлөгт болно. Утас: 88008781, 99991706

09.00 цагт ШУТИС-ийн хичээлийн I байранд “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад сурах 98 оюутанд батламж гардуулах ёслол болно.

10.00 цагт Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойн хүндэтгэлийн ёслол болно.

10.00 цагт Улаанбаатар зорчигч үйлчилгээний төвд “Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулсан нээлттэй өдөрлөг болно. Утас: 9909-1674, 8611-4818

10.00 цагт Мөрдөн байцаах албаны Хурлын танхимд “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Централ тауэрт Канад сангийн 2019-2020 оны тэтгэлэгт хөдөлбөрийн мэдээллийн өдөрлөг болно. Утас: 88779173, 94036661

10.00 цагт Гаалийн ерѳнхий газраас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас:99145985

11.00 цагт МҮЭХ-ноос УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99027019

11.00 цагт УУХҮЯ-нд “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно. Утас: 99089666, 99209315

11.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Нойрны төв”-ийн нээлт болно. Утас: 99895514

11.00 цагт Налайх дүүргийн төв талбайд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ёслолын жагсаал болно. Утас: 91989008

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзана.

11.00 цагт Төрийн ордонд ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын талаар мэдээлнэ.

11.40 цагт Эргүүл хамгаалалтын газарт цагдаагийн алба хаагчдад цол гардуулах ёслол болно.

12.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Төрийн шагналт, яруу найрагч Ш.Сүрэнжавын мэндэлсний 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

14.00 цагт Төрийн ордонд “Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэг болно.

14.00 цагт Монгол-Японы төвд “Коосэн-Шинэ үеийн боловсон хүчин” семинар болно. Утас: 11315566, 99832535

16.00 цагт Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан доктор Д.Наранжаргалын туурвисан “Хятад ажилчид БНМАУ-д” номын нээлт болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here