Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

79
0
unuudur boloh uil yawdal
Remove term: Арванхоёрдугаар сарын 20-нд болох үйл явдлын тойм Арванхоёрдугаар сарын 20-нд болох үйл явдлын тойм

Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаа сарын 18-ны Мягмар гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна.

ТӨРИЙН ОРДНЫ ИХ ТАНХИМ
09:00 цагт: ҮАБЗ, ЦЕГ хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

МҮХАҮТ
09:30 цагт: “Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт” Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн хурлын танхимд эхэлнэ.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байна” сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

ТӨРИЙН ОРДНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ
11:00 цагт: Төрийн ордон дахь Иргэний танхимд “Манан дэглэм ба ард түмний нэгдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаачид болон хуульчид, төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгуулал, улс төрийн нам, иргэдийн төлөөлөл оролцож, санал солилцоно.

ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ
23:00 цагт: Тайландын Чианг Май хотод энэ сарын 14-16 ѳдрүүдэд зохион байгуулагдсан WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-ээс хос алтан медаль хүртсэн ОУХ-ний мастер Г.Угалзцэцэг болон Монголын баг тамирчид Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here