Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

105
0
unuudur boloh uil yawdal
018 оны 11 дүгээр сарын 23-ны Баасан гарагт болох үйл явдал

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна.

ОБЕГ-ЫН CОЁЛЫН ТӨВ
09:00 цагт: Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 86150069, 99007969

НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ
09:00 цагт: Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн 10 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ болон Байгаль орчны ТББ-уудын Үндэсний VI чуулган болно. У тас: 99663996

ХАНГАРДИ ТӨВ
09:30 цагт: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хурал Хангардийн 14 давхарт болно. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас арвандүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн ИТХ-д ирүүлсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэнэ. Утас: 88058053, 88084523

МУБИС

10:00 цагт: Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан ЭЕШ-ын шалгалтын төвүүдэд ажиллах мэргэжилтнүүдэд шууд засалтын технологи, техник, тоног төхөөрөмжтэй хэрхэн ажиллах талаар лекц, дадлага ажил хосолсон “ЭЕШ-Шууд засалтын шилэн технологи” мэдээлэл технологийн сургалтыг зохион байгуулна. Утас: 89760092

МУИС-ИЙН НОМЫН САН
11:00 цагт: Монголын Эмнести Интернэшнл, ШУА-ийн Философийн хүрээлэн, АШУҮИС, МУИС, ШУТИС-ийн хамтран зохион байгуулж буй “Философи, хүний эрхийн уулзварт: “Био ёс зүй” сэдэвт Философийн улсын X олимпиад болно. Утас: 88999882

HOLLIDAY IN ЗОЧИД БУУДАЛ
11:00 цагт: Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс ОУХБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан “Ирээдүйн ажил мэргэжил” Залуучуудын зөвлөгөөн” болно. Зөвлөгөөнд залуучуудтай хамт ОУХБ-ын төлөөлөгчид, ХНХЯ, МҮЭ, Ажил олгогч эздийн холбоо, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид гээд нэлээд өргөн бүрэлдэхүүн оролцож ирээдүйн ажил мэргэжлийн талаар санал солилцож дэхий нийтийн чиг хандлагын талаар мэдээлэл хуваалцах юм. Утас 91915340, 99519677, 88061150

КОРПОРЭЙТ ЗОЧИД БУУДАЛ
11:00 цагт: “Органик хүнс, хөдөө аж ахуй” үндэсний III чуулганы үеэр органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан, органик Монгол цахим хуудасны нээлтийн ажиллагаа, органик үйлдвэрлэлд шилжих хүнсний ногоочдын тангараг өргөх ёслол, “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн нээлт, Монголын органик хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, Монгол Улсын “Органик ХАА-н хөдөлгөөн”-ий талаар тус тус танилцуулга зэрэг арга хэмжээ болно. Утас: 80019000

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВД
11:00 цагт: “Харилцаа, хандлага, үйлдлээ эерэг болгоё” сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендерийн Үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан, ХЗДХЯ-наас хамтран мэдээлэл хийнэ.

ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН
11:00 цагт: “Ардын намын залуус ба Энтепренер сэтгэлгээ” Хөгжлийн форум-218 тусгаар тогтнолын ордонд болно.

ЗУУНЫ МЭДЭЭ СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Шатахууны үнийн хөөрөгдлийн эсрэг автомашинтай жагсагчид мэдээлэл хийнэ.

11:30 цагт: “Хариуцлага нэхэх ард түмний жагсаал” Баялаг бүтээгчдийн холбоо ба “Нэхүүл” хөдөлгөөн зохион байгуулах холбоо хамтран мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монголын Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд допингийн асуудлаас болж ёсзүйн хариуцлага хүлээн ажлаа өгсөн өмнөх ерөнхийлөгч нь дахин нэр дэвшиж байгааг эсэргүүцэж тамирчид мэдээлэл хийнэ.

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
12:00 цагт: “ХДХВ/ДОХ-ын дэлхийн болон монголын өнөөгийн байдал” сэдэвт нээлттэй мэдээлэлийн арга хэмжээ МХХ-ийн мэдээллийн танхимд болно. Нээлттэй мэдээлэлд ХӨСҮТ-ийн болон “Залуус эрүүл мэндийн төв”-ийн холбогдох эмч, мэргэжилтнүүд оролцож, “ХДХВ/ДОХ-ын дэлхийн болон Монголын өнөөгийн байдал”, “БЗДХ-аас урьдчилан сэргийлэх арга замууд”, “БЗДХ, төрөлхийн тэмбүүгийн өнөөгийн байдал”, Бэлгийн цөөнх ба ХДХВ/ДОХ, хүний эрх” сэдвүүдээр мэдээлэл өгнө. Утас: 99773800, 88008516, 94100151

БИШРЭЛТ ЗОЧИД БУУДАЛ
13:00 цагт: Аялалын хөтөч тайлбарлагчдын анхдугаар чуулган Бишрэлт зочид буудлын Daimond танхимд болно. Утас: 88054040

МҮХАҮТ
14:00 цагт: Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу цахилгаан, дулааны эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 135 аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудын уулзалт болно. Уулзалтад Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцоно. Утас:99115624

15:00 цагт: Аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш ажиллуулах орчин, хууль эрх зүйн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор МҮХАҮТ-аас гишүүн байгууллагуудынхаа дунд явуулсан судалгааны үр дүнг танилцуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох уулзалт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болно. Утас: 324258, 99293920, 99278734

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ
17:00 цагт: Зураач Чой. Ганбаатарын “Тайлан” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын үндэсний уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here