Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

71
0
unuudur boloh uil yawdal
Өнөөдрийн хуанли

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна

ХӨСҮТ

08:30 цагт: Хавдар судлаач эмч нарын “Үндэсний чуулга уулзалт-2018” чуулга уулзалтын хүрээнд “Хавдрын хими эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сургалт зохион байгуулагдана. Утас: 99063902, 88068488, 80114636

Хэвлэлийн хүрээлэн

09:00 цагт: Зөрчлийн тухай хуулийн зарим асуудлаар санал солилцох сэтгүүлч, хуульчдын уулзалт-ярилцлага болно. Үүнд, гүтгэх үйлдлийн товч ойлголт, Зөрчлийн хуулийн “Гүтгэх” зөрчилд холбогдсон тохиолдлууд, Зөрчлийн тухай хуулийн 6.21 ба Иргэний хуулийн 21 дүгэр зүйлтэй холбоотой зохицуулалт хийх боломж зэрэг сэдвүүд багтаж байна. Утас: 350002

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

09:00 цагт: Дэлхийн Чанарын өдрийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газар болон МҮХАҮТ хамтран шинэчлэн батлагдсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон түүнтэй холбогдох дүрэм журмуудыг аж ахуй, нэгж байгууллагуудад таниулах, экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрөл хамрах хүрээг өргөтгөхөд хэрхэн ажиллаж байгаа зэрэг асуудлуудаар мэдээлэл хийж, “Экспортод чанарын дэд бүтэц бэлэн үү” гэсэн сэдэвт хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд болно. Утас: 90910510

Төрийн ордон

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

10:00 цагт: Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд мэдээлэл хийнэ. Утас: 99070909

Хан-Уул дүүрэг

10:00 цагт: Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын дэргэдэх хүчирхийлэлд ѳртсѳн хүүхэд эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр ѳргѳжин НҮБ-ын дэмжлэгээр “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх тѳв”-ийн нээлт Яармагт буюу тус дүүргийн 7 дугаар хорооны байрны хойно болно. Утас: 88108410

ШУА-ийн хүрээлэн

10:00 цагт: Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс нээлттэй хаалганы өдөрлөгийг ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд зохион байгуулна. Байршил: /Тэди төвийн өөдөөс харсан/

Засгийн газрын III байр

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 10 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын 3 дугаар байрны B1 давхрын мэдээллийн танхимд болно. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн, ажиллах хүчний судалгаа, өрхийн нийгмийн эдийн засгийн судалгааны 3 дугаар улирлын мэдээлэл хүргэнэ.

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх” хөдөлгөөнөөс “АСЕМ ба 79.2 тэрбум төгрөгийн санхүүгийн гэмт хэрэг” сэдвээр мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэрэгтэй холбогдуулан жагсаал хийх талаар мэдээлэл хийнэ.

MN Мэдээллийн төв

12:00 цагт: ИЗНН-аас төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, сангуудад нэгдсэн шалгалт оруулах болон бүх нийтийн санал асуулга явуулах асуудлаар төрийн өндөр албан тушаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here