Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

104
0
unuudur boloh uil yawdal
Аравдугаар сарын 03-нд болох үйл явдал

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Ази тийвийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчнд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт эхэлнэ.

09.00 цагт ЭМЯ-нд “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгаа ба эрхзүйн шинэчлэл” уулзалт, хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Чингис” зочид буудалд “Цөмийн оношилгоо хавдрын болон зүрх судасны өвчний менежментэд гүйцэтгэх үүрэг” олон улсын онол практикийн анхдугаар хурал болно.

09.00 цагт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид “Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт” болно. Утас: 88081693

10.00 цагт ХХААХҮЯ-ны ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэг, “ДЦС-4”-ийн зоогийн газар, “Мах маркет” компанийн үйл ажиллагаатай танилцана.Утас:80019000

10.30 цагт ЭМЯ-ны гадна талбайд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин гардуулах арга хэмжээ болно. Утас:99179899, 86885060

11.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Мөнгөн усны чимээгүй аюул… Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:99153766

11.00 цагт Сүхбаатарын талбайд ҮСХ-ны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны баг орон нутгийг зорино.

11.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол болно. Утас.91020880, 88035915

12.00 цагт онгол Улсын консерваторит БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хөгжим, техник хэрэгсэл гардуулна. Утас:88111046

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагын ууган зүтгэлтэн, нэрт эрдэмтэн Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойн арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here