Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

122
0
unuudur boloh uil yawdal
Аравдугаар сарын 01-нд болох үйл явдал

Аравдугаар сарын 01-нд болох үйл явдал

09.30 цагт “Монголын хөрөнгийн бирж”-ийн байранд тус бирж Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас:95953141

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын 2018 оны Намрын чуулганы нээлт болно.

11.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллана. Утас:99179899, 86885060

11.00 цагт Төрийн ордонд Азийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр-БОЭТТ” 11 дахь удаагийн олон улсын чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд тус зөвлөлийн гишүүн О.Зандраа, судлаач Г.Цагаанбаяр нар “Шүүгчийн ачаалал” сэдвээр мэдээлэл хийнэ. Утас:99122141, 90100290

11.30 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно. Утас:88081693

12.00 цагт “Мишээл Экспо” төвд “ICT EXPO-2018” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:89114787

12.00 цагт Зурагтын шинэ эцсийн автобусны буудалд “Иргэдэд сайжруулсан шахмал түлшийг танилцуулах өдөрлөг” үргэлжилнэ.

13.30 цагт Сангийн яаманд Автсралийн Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээг сунгах арга хэмжээ болно.

15.00 цагт “Blue Mon” галерейд Азийн 18 дугаар наадмыг сурвалжилсан гэрэл зурагчдын үзэсгэлэнгийн нээлт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас Баянхонгор аймгийн Жаргалант сум дахь хууль бус алт олборлолтын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Бүгд найрамдах намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here