Нүүр хуудас Нийгэм Өнөөдрөөс ахмадуудын ТЭТГЭВЭР…

Өнөөдрөөс ахмадуудын ТЭТГЭВЭР…

147
0
Өнөөдрөөс ахмадуудын ТЭТГЭВЭР...
Өнөөдрөөс ахмадуудын ТЭТГЭВЭР...
Өнөөдрөөс ахмадуудын ТЭТГЭВЭР 27 мянган төгрөгөөр нэмэгдэж байна
Засгийн газрын ахмадын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна. Мөн Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон юм.
Мөн Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоов. Өөрөөр хэлбэл, Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж буй юм.
Энэ оны Төсвийн тухай хуульд тэтгэврийн нэмэгдэлд  зориулж Нийгмийн даатгалын сангийн төсвийн зарлагыг 119.5 тэрбум төгрөгөөр нэмж баталсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here