Нүүр хуудас Нийгэм Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтрэхийг анхаарууллаа

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтрэхийг анхаарууллаа

34
0
Ulaanbaatar
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтрэхийг анхаарууллаа

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2019 оны 3 дугаар сарын 27-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 1-3 хэм хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here