Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр бага зэрэг хур тунадастай, 4 хэм дулаан байна 

Өнөөдөр бага зэрэг хур тунадастай, 4 хэм дулаан байна 

31
0

2019 оны 04 дүгээр сарын 08-ны­ 08 цагаас 20 цаг хүртэл Улаанбаатар хотод үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.

Баруун болон төв, говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эгь Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 09-нөөс 04 дүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи 9-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 10, 11-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here