Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр ‘Бурхан багшийн их дүйчэн өдөр’ тохиож байна

Өнөөдөр ‘Бурхан багшийн их дүйчэн өдөр’ тохиож байна

332
0
burhan_bagshiin_ih_duichen_odor
жил бүрийн зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг "Бурхан багшийн их дүйчэн өдөр"-ийн баярын арга хэмжээ
~Өнөөдөр ‘Бурхан багшийн их дүйчэн өдөр’ тохиож байна~

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр /2018.05.29/ жил бүрийн зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Бурхан багшийн их дүйчэн өдөр”-ийн баярын арга хэмжээнд оролцож үг хэллээ. Хэлсэн үгийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм хүндэт Тэргүүн хамба Чойжамц гуай, энд хүрэлцэн ирсэн хутагт, лам нар, сүсэгтэн олон та бүхэндээ зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог Бурхан багшийн их дүйчэн билэгт сайн өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Бурхан багшийн төрсөн, төгс гэгээрсэн, жанч халсан 3 үйл явдал давхцсан зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдрийг Монголчууд төдийгүй дэлхий даяар бурхны шашныг шүтдэг олон мянган хүмүүс ёслол төгөлдөр сайхан тэмдэглэдэг уламжлалтай.

Монголчууд бид бүхэн ч 1990-ээд оноос эхлэн энэ өдрийг Гандантэгчилэн хийддээ өргөн дэлгэр сайхан тэмдэглэж ирсэн.

1998 оны 11 дүгээр сард Шри Ланк улсын нийслэл Коломбо хотод Олон улсын бурхан шашинтны дээд чуулга уулзалт болж Бурхан багшийн их дүйчэн өдрийг бурхан багшийн ном, сургаал бүхнийг сүсэглэн дээдэлж явдаг хүн төрөлхтөн нийтээр тэмдэглэж байх санаачлагыг анх гаргаж, 1999 оны намар хуралдсан НҮБ-ын 54-р Ерөнхий Ассамблейн тогтоолоор энэ замбуутивийн буддын шашинтай хүн бүр энэ өдрийг сүсэглэн дээдэлж, тэмдэглэж байх шийдвэр гарсан.

Энэ дагуу Монголчууд бид бүхэн ч бас буян номын ажлыг өргөн дэлгэр зохион байгуулж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд, ард түмнийхээ эрүүл энх, сайн сайхны төлөө лам хуврагууд маань их номыг үйлдэн хурдаг сайхан уламжлалтай болсон.

Буддын шашин бол Монголчууд бидний үндэсний шашин юм. Олон зуун жилийн туршид бид бүхэн бурхны шашнаа тахин шүтэж ирсэн түүхтэй. Монгол Улсын түүх соёлын нэгээхэн хэсэг бол яахын аргагүй Буддын шашны түүх соёлтой давхцаж байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулинд “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлж, төр шашны үйл хэргийг төрийн хуулиар тогтоон зохицуулна” гэж заасан байдаг.

Үндсэн хуулинд заагдсаны дагуу 1990-ээд эхэн үед төр шашин, сүм, хийдийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчныг тогтоосон. Өнөөгийн УИХ-ын хурал энэ хуулийг шинэчлэх, өнөө цагийн үйл ажиллагаа, харилцаанд уялдуулж, нийцүүлэхээр шинэ хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Үндэстэн оршин тогтнох, өөрийн шашныг эрхэмлэн дээдлэх явдал бол шашныхаа түүх соёлыг дээдэлж, шашныхаа үйл хэргийг дэмжиж байх асуудал юу юунаас илүү чухал юм. Монгол Улсын үе үеийн төр бурхны шашныг дээдлэх, түүх соёлыг сэргээх үйл хэрэгт анхаарал тавьж байсныг энд зориуд цохон тэмдэглэмээр байна.

Өнөөдөр Гандан хийдэд сүндэрлэн босч байгаа “Бат цагаан” дуганыг 2007 онд энд хүрэлцэн ирсэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанг УИХ-ын дарга байхад,

миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2008 оны улсын төсөвт түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн босгоход зориулж 2 тэрбум төгрөг төсөвлөж, энэ дуганы эхлэл үүслийн сан хөрөнгийг төр засгаас дэмжиж байсан. Өнөөдөр “Бат цагаан дугана” лам хуврагуудаа залж, өрхөө татаж үүдээ нээх цаг хугацаа хаяанд иржээ.

Энэ буянтай сайн өдөр лам хуваргуудын уншсан ном арвин байж, та бүхний буян заяа дэлгэрч, хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон түмний санасан бодсон зүйл нь сэтгэлчлэн сайхан бүтэж, амьдрал нь тэгш жаргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here