Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр бүх нийтээрээ “хичээх өдөр” тохиож байна

Өнөөдөр бүх нийтээрээ “хичээх өдөр” тохиож байна

37
0
hicheeh_odor
Өнөөдөр бүт нийтээрээ "хичээх өдөр" тохиож байна

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хоногт 15-20 хүн гэмтэж бэртдэг бол хоногт 1-2 хүн зөвхөн зам тээврийн ослоор амиа насаа алддаг байна.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас арваннэгдүгээр сарын 29-ныг зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө энэ өдрийг бүх нийтээрээ “Хичээх өдөр” болгон зарлажээ.

Төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, их, дээд сургуулийн оюутан залуусыг дуу хоолойгоо нэгтгэж, зам дагуу нэг цагт зэрэг зогсохыг уриалсан аж.

Мөн улсын хэмжээнд замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд бүрэн зогсоож дуут дохиоллоо дуугаргах юм .

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here