Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр Олон улсын эх хэлний өдөр

Өнөөдөр Олон улсын эх хэлний өдөр

429
0
olon-ulsiin-eh-helnii-odor-2019
Олон улсын эх хэлний өдөр /2019-02-21/

Хүн төрөлхтний хэл харилцах, мэдээлэх, нөлөөлөх гэсэн гурван үндсэн үүргээс гадна танин мэдэх, мэдээлэл хуримтлуулах, соёл, түүхийн илэрхийлэл болж тэдгээрий

“Олон улсын эх хэлний өдөр-2019”-ийн нээлт Франц улсын Парис хот дахь ЮНЕСКО-ын төв байранд болох бөгөөд “Хөгжих, энх тайвныг тогтоох, эвлэлдэн нэгдэхэд уугуул хэлний үүрэг” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Монгол Улсын хувьд “Олон улсын эх хэлний өдөр”-ийг 2001 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд хэлний бодлогыг хэрэгжүүлэх, бүх нийтийн эх хэлний боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх, улмаар тэдэнд эх хэлээ хайрлах, түүгээр бахархах үзэл төлөвшүүлэх, эх хэлээ сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгч, Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх Ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС болон бусад холбогдох байгууллагууд олон үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн билээ.

Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 8 дугаар сарын 25-нд зарлиг гарган жил бүрийн есдүгээр сарын 01-нийг “Эх хэлний өдөр” болгон Монгол Улсын нийт ард, иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд тэмдэглэн эх хэлээрээ бахархах, сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэх боллоо.

ЮНЕСКО-оос 2019 оныг “Олон улсын уугуул хэлний жил” болгон зарласантай холбогдуулан Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн 1950-аад оноос төлөвлөгөөтэй, өргөн хүрээтэй бүрдүүлсэн нутгийн аялгууны баялаг хэрэглэгдэхүүнд суурилан бүтээсэн “Монгол аман зохиолын чуулган” нийт 45 боть, 1988 онд хэвлүүлсэн “БНМАУ дахь монгол хэлний нутгийн аялгууны толь бичиг” 3 боть (халх, ойрад, буриад аялгууны толь), 2008 онд хэвлүүлсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” 5 боть, 2015 онд нийтэлсэн “Монгол хэлний цахим их тайлбар толь” (mongoltoli.mn, монголтоль.мон) бүтээлүүдийнхээ үргэлжлэл болгож компьютер хэл шинжлэл, бүртгэл хэл шинжлэл, нийгэм хэл шинжлэл, соёл хэл шинжлэлийн онол, арга зүйгээр монгол хэлний нутгийн аялгуунууг баримтжуулах, уламжлуулах, хамгаалах, хөгжүүлэх, зорилго бүхий цогц бүтээлийг эхлүүлээд байна.

Эх сурвалж: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here