Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр ПСР шинжилгээ авах таван цэг ажиллаж байна

Өнөөдөр ПСР шинжилгээ авах таван цэг ажиллаж байна

3
0
Shinjilgee-awah-tseg-021
Өнөөдөр ПСР шинжилгээ авах таван цэг ажиллаж байна

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу

  • эрүүл мэнд,
  • буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд,
  • ачаа тээвэр,
  • хүнс,
  • шатахуун,
  • өвс тэжээл,
  • эм, эмнэлгийн хэрэгсэл,
  • уул уурхай,
  • газар тариалан,
  • зам,
  • барилга бүтээн байгуулалт зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө, орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ.

Шинжилгээний таван цэг ажиллаж байна. Тодруулбал,

  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  • Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон
  • Сонгинохайрхан дүүрэг Таван шарын Номин агуулахын гадна талбай
  • Баянзүрх дүүрэг “Тэнгэр” плаза гадна талбай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here