Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр хүндэт доноруудад хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр хүндэт доноруудад хүндэтгэл үзүүллээ

90
0
tsusnii-hundet-doktor
Өнөөдөр хүндэт доноруудад хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр сайн дурынхны олон улсын өдрийн хүрээнд ЦССҮТ, Монголын донорын холбоо, Сайн дурын байгууллагууд хамтран уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгууллаа.

Бусдын амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө ариун цусаа сайн дураараа бэлэглэдэг хүмүүнлэгийн үйлстнүүдийг алдаршуулах өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан олон хүн сайн дурынхны эгнээнд нэгдэж цусаа бэлэглэдэг уламжлал тогтжээ.

Сар бүрийн 3-ны энэхүү үйл ажиллагааг олон байгууллага, иргэн дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлдэг аж. Харин энэ удаад “ДОБУДА” ХХК дэмжиж ажилладаг байна. Тус компани цусаа бэлэглэсэн доноруудад бүтээгдэхүүнийхээ дээж энергийн ундаа бэлэглэж байсан юм.

Уламжлал ёсоор донор Г.Хишигжаргал, Ч.Гантулга, Н.Намжилмаа нарт “Хүрэл донор” цол хүртээж алдаршуулсан бол “Бахархал-20” тэмдгээр донор Л.Энхтүшиг, “Бахархал-30” тэмдгээр донор Э.Дашгарав, “Бахархал-40” тэмдгээр донор Э.Чимэдцэрэн, “Бахархал-50” тэмдгээр донор Б.Бямбажав нарыг тус тус шагнаж, хүндэтгэл үзүүлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here