Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна

47
0
orniin-zurhai
Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 6. Бархасвадь гараг. Тооно одтой, Нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Огторгуй

Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here