Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд баялаг ирнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд баялаг ирнэ

24
0
orniin-zurhai
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд баялаг ирнэ

Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 3. Ангараг гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр. Дашнямтай өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр хогь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here