Нүүр хуудас Нийгэм ӨНӨӨДӨР “ПРОГРЕССИВ АЛЛИАНС-ДЭВШИЛТ ЭВСЭЛ”ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА.

ӨНӨӨДӨР “ПРОГРЕССИВ АЛЛИАНС-ДЭВШИЛТ ЭВСЭЛ”ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА.

125
0

Өнөөдөр манай улсад “ПРОГРЕССИВ АЛЛИАНС -ДЭВШИЛТ ЭВСЭЛ” байгууллагын олон улсын бага хурал болж байна.Энэ хуралд Англи, Австрали,Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Морокко, Судан, Энэтхэг, Израйль, Палестин зэрэг таван тивийн 30 гаруй улсын 60 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд манай улсаас Улсын Их Хурлын дарга М.Энхболд орлцлоо.Энэ хурал хоёр өдөр болох юм байна. Хурлыг нээж Монгол  Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ:                                                                                                                               -Та бид  дэлхий дахинаа тулгамдаад байгаа  нийгмийн хөгжил, хүний эрх чөлөө, шударга ёс,улс орны тогтвортой байдалын асуудлаар санал бодлоо солилцон хэлэлцэх болно. “Прогрессив Аллианс Дэвшилт Эвсэл” эдүгээ дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэгэн зорилгын төлөө тууштай зүтгэж буй нам, олон улсын байгууллагуудын хүчирхэг нэгдэл болтлоо өсөж, бэхжсэн байна.Зүүн төвийн үзэл баримтлалтай Монгол Ардын Нам 2016 онд болсон УИХ-ын сонгуулиар нийт 76 суудлын 85.5 хувь буюу 65 суудлыг авч, үнэмлэхүй ялалтад хүрсэн юм. Бүрэлдсэн энэ нөхцөл байдал бидэнд прогрессив үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсад шударга, ёс, нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийг хангах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх боломж олгож байна.Сонгогчид ард түмэн маань ч улс орон эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед цаг алдалгүй, үр дүнтэй, түргэн шуурхай арга хэмжээ авч, байдлыг өөрчлөн сайжруулахыг биднээс хүсэн хүлээж байна. Иймд Монгол Ардын Намын Засгийн газар үндэсний хэмжээнд нэн шаардлагатай бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, өмнөх Засгийн газрын дүрэмгүй тоглож ирсэн алдаануудыг засахад анхааран ажиллаж байна. Хэдийгээр УИХ-ын сонгуулиас хойш нэг жил хүрэхгүй хугацаа өнгөрөөд байгаа ч тодорхой өөрчлөлт, эерэг үр дүн гарч эхэллээ. Эдийн засгийн өсөлт ажиглагдаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл наашилж, олон хувиар унаад байсан монгол төгрөгийн ханш тогтворжиж байна.Аливаа улс орон тогтвортой бодлого, тууштай улс төрийн шийдвэргүйгээр хөгжин цэцэглэх боломжгүй. Алсын хараа муутай бодлого, талцал хуваагдлын сэтгэл зүй, эргэж буцсан барьцгүй байр суурь эдийн засагт хэрхэн муугаар нөлөөлдгийг бид өнгөрсөн хэдэн жилд маш сайн мэдэрлээ. Алдаанаасаа суралцаж, дахин давтахгүйг хичээж ажилласнаар хүндрэлээс богино хугацаанд гарч чадна гэсэн зарчмыг бид баримтлан ажиллаж байна.Энэ удаагийн бага хурлын үзэл санаа, хэлэлцүүлгийн дүн бидний үйл ажиллагаанд шинэ санаа, шинэ урам өгнө гэдэгт гүнээ итгэж байна хэмээн УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.Энэхүү олон улсын бага хуралд  УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар,Г.Тэмүүлэн, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ,  Б.Ундармаа, А.Ундраа, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр нар оролцлоо гэж  УИХ -ын  Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here