Нүүр хуудас Нийгэм Өргөсөн тангарагтаа үнэнч байсан алба хаагчид “ШУДАРГА ЖУРАМ” медаль хүртлээ

Өргөсөн тангарагтаа үнэнч байсан алба хаагчид “ШУДАРГА ЖУРАМ” медаль хүртлээ

230
0
tsagdaagiin-alba-haagchid-shudarga-juram-medial
“ШУДАРГА ЖУРАМ” медаль хүртлээ
~Өргөсөн тангарагтаа үнэнч байсан алба хаагчид “ШУДАРГА ЖУРАМ” медаль хүртлээ~

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр “Айраг” өртөөний орчимд энэ сарын 12-ны үүрээр осолдсон “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн 286 дугаар галт тэргэнд үүрэг гүйцэтгэж явахдаа төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр багтаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан цагдаагийн алба хаагчдыг /2018.08.21/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.

tsagdaa-alba-haagchid
Олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан цагдаагийн алба хаагчид

Галт тэргэнд үүрэг гүйцэтгэж явсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Тулга, цагдаагийн дэд ахлагч П.Золбаяр нарыг “Шударга журам” медалиар шагнасан юм.

Мөн албан үүргээ амжилттай гүйцэтгэсэн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Айраг сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ч.Ганзоригт Цэргийн хүндэт медаль гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here