Нүүр хуудас Нийгэм ӨЭМТ-үүдэд нийт 140 даралтын аппаратыг гардууллаа

ӨЭМТ-үүдэд нийт 140 даралтын аппаратыг гардууллаа

115
0
orhiin emnelegt_apparat_ogloo
ӨЭМТ-үүдэд нийт 140 даралтын аппаратыг гардууллаа
~ӨЭМТ-үүдэд нийт 140 даралтын аппаратыг гардууллаа~

Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд даралтын аппарат гардуулан өглөө.

Майкролайф брэндийн цусны даралт хэмжих уг автомат аппарат нь 3 удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, Bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж хянах боломжтой, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг зэрэг давуу талуудтай юм байна.

Энэхүү аппаратыг стандартчилал хэмжилзүйн газраар баталгаажуулж улмаар үйлдвэрлэгчийн 5 жилийн баталгаат хугацаатай юм байна.

Зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах зорилготой уг арга хэмжээнд Нийслэл, дүүргийн удирдлагууд, дүүргийн ЭМТ-ийн удирдлагууд болон Оном сангийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал нар оролцож дүүргийн 23 хорооны ӨЭМТ-үүдэд нийт 140 аппаратыг гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here