Нүүр хуудас Нийгэм “Өөжин мед” эмнэлэг ЭМЯ-нд хамгаалах хэрэгсэл хандивлав

“Өөжин мед” эмнэлэг ЭМЯ-нд хамгаалах хэрэгсэл хандивлав

64
0
Oojin-med-emneleg-01
“Өөжин мед” эмнэлэг ЭМЯ-нд хамгаалах хэрэгсэл хандивлав

Өөжин мед үр шилжүүлэн суулгах эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд Коронавируст халдвар ( Covid-19)-ын эрсдэлээс сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний

  • “Хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат 1 ширхэг,
  • N95 маск 200 ширхэг,
  • 200 хос комбинзон,
  • 200 ширхэг нүүрний хаалт” зэргийг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа.

Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед хандив өгч буй “Өөжин мед” эмнэлэгт талархал илэрхийлж батламж олгов.

Тус эмнэлгийн өгсөн хандивыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд илгээхийг мөн үүрэг болголоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд 1 сарын хугацаанд Коронавирусын халдвар авсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүлээн авах ба энэ төв 120 ор дэлгэгдээд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here