Нүүр хуудас Нийгэм “Даншиг наадам”-ын тасалбар худалдахгүй юм бол хэвлэдэг нь ямар учир байна.

“Даншиг наадам”-ын тасалбар худалдахгүй юм бол хэвлэдэг нь ямар учир байна.

124
0

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулахаар болсон. Хүрээ цам-Даншиг наадам”-ын  нээлт 8 сарын 5-нд болж, 5,6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэхэд жуулчдад зориулсан олон нийтийг хамарсан үйл ажиллагаагаар үргэлжилнэ. Энэ талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Даншиг наадам зохион байгуулалтын хувьд Улсын их баяр наадамтай адил ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Даншиг наадмын үеэр аялал жуулчлалын үзэсгэлэн гарна. Мөн төв цэнгэлдэхийн урд талд хоёр өдрийн турш нийслэлийн есөн дүүргийн ардын авьяастнууд оролцсон “Монголын гайхамшигт урлаг” тоглолт зохион байгуулагдана. Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх барилдах юм. Өмнөх жилүүдээс ялгаатай нь энэ жил сур харваа болон морь уралдуулахгүй. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх болсноороо зардал маш багассан. Сур харваж, морь уралдуулахгүй, зөвхөн Төв цэнгэлдэхэд хийх болсноороо нэлээд төсөв хэмнэж байгаа гэж зохион байгуулагчид  албан ёсоор мэдэгдэж, тасалбарыг үнэгүй тараана гэчихэв. Үнэгүй тараах байсан бол тасалбар хэвлэж мөнгө үрэх шаардлага байсан уу. Үнэгүй зүйлд нугасгүй манайхны сэтгэхүйд тохируулан гаргасан дарга нарын шийдвэр бололтой. “Даншиг наадам” зохион байгуулж буй нь жуулчдын халааснаас мөнгө авч, эдийн засгийн эргэлтэд багахан ч болов нэмэр болох арга гэж бид ойлгоод байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэн 12377 хүний суудалтай. Үндэсний их баяр наадмын тасалбар хамгийн багадаа 16 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Харин Даншиг наадмын тасалбараар ашиг олдоггүй юм гэхэд цаас, хэвлэлтийнхээ мөнгийг олоод авчихмаар юм. Байж болох хамгийн хямд буюу нэг тасалбарыг хоёр мянган төгрөгөөр хэвлэлээ гэж тооцоход л 24.754.000 төгрөг болж байна.  Даншиг наадмыг хүн үзэхгүй болтол үнэгүйдсэн учир хэн ч байсан үнэгүй үзүүлнэ гэж ойлгогдоод байх юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here