Нүүр хуудас Нийгэм “Инноваци нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг… Нийгэм “Инноваци нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг… Нийтлэгч Mongolia Today - 2018.01.23 118 0 Facebook Twitter Pinterest WhatsApp “Инноваци нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг... “Инноваци нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо Нийслэлийн цагдаагийн газраас хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, тэднээс гаргасан шинэ санал, санаачлагыг дэмжих чиглэлээр “Инноваци нэвтрүүлэх нь” хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн цагдаагийн газрын харьяа газар, хэлтсийн дарга нар болон иргэд, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл бүхий 30 хүн оролцож “Ухаалаг утасны аплейкшн”, “Хүүхдийн байршил тогтоох систем”, “Ухаалаг дуран”, “Утасгүй сүлжээг ашиглаж камержуулах” сэдвээр мэдээлэл өгч, тэднээс гаргасан санал санаачлагыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нэвтрүүлж, “Иргэдийн оролцоотой амьдрах орчинг сайжруулья” уриаг дэвшүүлэн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахаар боллоо.