Нүүр хуудас Нийгэм “Мандухай сэцэн хатан” кино бүтээгдсэний 30 жилийн ой тохиож байна

“Мандухай сэцэн хатан” кино бүтээгдсэний 30 жилийн ой тохиож байна

378
0
“Мандухай сэцэн хатан” кино бүтээгдсэний 30 жилийн ой тохиож байна
“Мандухай сэцэн хатан” кино бүтээгдсэний 30 жилийн ой тохиож байна

Архивын ерөнхий газрын кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив 35 мм-ийн хальсан дээр хадгалагдаж буй Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг болох “Мандухай сэцэн хатан” уран сайхны киног дэлгэцнээ гарсны 30 жилийн ойг тэмдэглэлээ.

Өнөөдөр тус уран бүтээлийн архивын баримт, гэрэл зураг, биет үзмэр, киноны уран бүтээлчдийн гар бичмэл, гар зургийн үзэсгэлэн, уран бүтээлчдийн уулзалтыг зохион байгуулсан юм.

Энэ үеэр “Мандухай сэцэн хатан” киноны гол дүр, Мандухай хатны дүрийг бүтээсэн Монгол Улсын ардын жүжигчин Намсрайн Сувд “Өнөөдөр олон улсын дүрс, дуу, бичлэгийн архивын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулж “Мандухай сэцэн хатан” кино дэлгэцнээ гарсны 30 жилийн ойг тэмдэглэж байна. Архив гэдэг бол түүхийг баримтжуулж, хойч үед үлдээж өгдөг газар. Энд зөвхөн архивын газрын ажилтнуудаас гадна хэрэглэгч, иргэд, үзэгчид, оюутнууд оролцож байгаад маш их баяртай байна. Архивын ажилчдын ур чадвар, хариуцлага өндөр ч гэлээ хэрэглэгчдийн хариуцлага мөн өндөр байх ёстой. Тийм ч учраас энэхүү баярыг тэмдэглэн, кино бүтээсэн хүмүүсийг нэг дор цуглуулсанд талархаж байна. Өнөөдөр энд “Мандухай сэцэн хатан” киноны зураг авалтын туршид ажиллаж байсан жолоочоос авахуулаад эвлүүлэг, дуу бичлэг, гүйцэтгэх зураач, гэрэлтүүлэгч гээд арын албаны багийнхан маань бүгдээрээ ирсэн байна. Энэ хүмүүсийн хүчинд манай кино бүрэн бүтэн гарч, үзэгчдэд хүрсэн. Мандухай хатны дүр бол миний хамгийн хайртай дүр. Болсон хэсэг ч бий, чадал минь хүрээгүй хэсэг ч бий. Гэхдээ энэ дүр миний уран бүтээлийн амьдралын нэгээхэн хэсгийг эзэлж байдаг. Тийм учраас энэ бүтээлдээ, бүтээлд оролцсон бүх хүмүүст баярлаж, талархаж явдаг. Мөн бидний бүтээлийг үзэж, үргэлж сэтгэлийн тэнхээ өгч байдаг үзэгч олондоо бас баярлалаа гэж хэлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Мандухай сэцэн хатан” киноны 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн 2018 оны аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 09-ний өдөр хүртэл олон нийтэд нээлттэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here