Нүүр хуудас Нийгэм “Нүүдэлчин Монгол” наадам хүй долоон худагт болно

“Нүүдэлчин Монгол” наадам хүй долоон худагт болно

605
0
nuudelchin-mongol-naadam
“Нүүдэлчин Монгол” наадам хүй долоон худагт болно
~“Нүүдэлчин Монгол” наадам Хүй долоон худагт болно~

“Нүүдэлчин Монгол” наадам наймдугаар 10-аас 12-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна.

Тус наадмыг “Биет бус өвийн наадам зохион байгуулах хороо” болон “Үндэсний спортын их наадам зохион байгуулах хороо” хамтарч хийх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат хэлэхдээ “Засгийн газрын тогтоолоор, Соёлын биет бус өвийн наадмыг гурван жилд нэг удаа зохион байгуулахаар болсон.

Харин “Үндэсний их спортын наадам”-ыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг. Гэвч Соёлын биет бус өвийн наадам эдийн засгийн болон бусад нөхцөл байдлаас болж завсарлаад байсан.

Энэ жил БСШУСЯ-ын сайдын тушаалаар тус наадмыг зохион байгуулах хороо байгуулагдаж, биет бус өвийн ардын урлагийн их наадмыг зохион байгуулахаар болсон юм. Үндэсний их спортын наадам улс орны хэмжээнд болох учир соёлын их наадамтай давхцсан.

Ингэснээр аль аль наадам их ачаалалтай болж, хүндрэл үүсэх магадлалттай байсан тул хамтатгаж хийх, цаг хугацаа хэмнэсэн шийдвэрт хүрсэн. Энэхүү хамтатгасан наадмыг “Нүүдэлчин монгол наадам” гэж нэрлэсэн.

Одоогийн байдлаар орон нутагт шалгаруулалт явуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхлээд байна. Эцсийн шатны шалгаруулалт “Хүй долоон худагт” наймдугаар сарын 10-аас 12-ны хооронд зохион байгуулагдахаар их ажил өрнөж байна.

Баяр наадам гэхээсээ илүү, өвөг дээдсийнхээ үлдээсэн соёлыг үр хойчдоо өвлүүлэхэд оршиж буй юм. Соёлын өвийг тээгчдийг алдаршуулах, хамгаалах тус арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриалж байна” гэлээ.

Мөн Үндэсний их спортын наадмын зохион байгуулагч хэлтсийн дарга н.Одтөмөр хэлэхдээ “Соёлын биет бус өв нь, дэлхий биет бус өв болох Юнескогийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Үүний хүрээнд соёлын биет бус өвийн таван ай саваар зохион байгуулж байна. Энд монголчуудын уламжлалт гар урлал, аман уламжлал, ардын язгуур урлаг, байгаль ертөнцийг таних арга ухаан, зан заншил, үндэсний уламжлалт тоглоом наадгай баяр наадам гэх зэрэг багтсан.

Мөн манай хөтөлбөрт хоолны өдөрлөг болно. Энэ нь улаан идээ, цагаан идээ гэж хоёр хуваагдаж байгаа юм. 21аймаг, есөн дүүргийн 700 гаруй ардын авьяастнууд “Хүй долоон худаг”-ийн дэнж дээр отголон бууж өөрсдийн өв соёлыг яг байгаагаар нь үзүүлэх маш чухал арга хэмжээ болох юм.

Үүнд аймаг тус бүрээс 25 хүн оролцоно. Ардын урлагийн наадам тайзан дээр явагддаг байсан бол уламжлалыг яг орчинд нь байгаа мэт бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Цаашид баримтат кино хийж үлдээх, бодлоготой байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here