Нүүр хуудас Нийгэм “Оргил рашаан сувилал” хувьчлагдлаа

“Оргил рашаан сувилал” хувьчлагдлаа

212
0

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нээлттэй дуудлагын худалдаагаар “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийг 15,02 тэрбум төгрөгөөр хувьчиллаа.

УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”, 2016 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.

УИХ-ын шийдвэрийн дагуу 2015, 2017 онд хоёр удаа нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулахад нэг ч оролцогч ирээгүй. Харин гурав дахь удаагаа 2017 оны 372 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийг 12,0 тэрбум төгрөгөөр нээлттэй дуудлага худалдааг зарлахад “Гурван гол холдинг” ХХК, иргэн Д.Ганбат нар оролцож, иргэн Д.Ганбат 15,02 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар иргэн Д.Ганбаттай хийсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-нд компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх, мэргэшсэн мэргэжлийн ажиллагсдын ажлын байрыг хадгалах, үйлчилгээ, үйл ажиллагааны түвшинг бууруулахгүй байх, үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, чанарыг сайжруулж ажиллах зэрэг нөхцлийг тодорхой тусгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here