Нүүр хуудас Нийгэм “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг…

“Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг…

307
0
“Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг...
“Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг...

НҮБ-ын Ерөнхий ассамблэйн 2015 оны хурлаар дэлхийн улс орнуудын баталсан “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг Монгол Улс хүлээн зөвшөөрч 17 зорилгыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ядуурлыг устгах, тэгш бус байдлыг багасгах замаар тогтвортой хөгжилд хүрэх, хүний хөгжлийг хангах зорилгод нэгдсэн юм.

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхдээ улсын хөгжлийг дэлхийн чиг хандлагатай уялдуулах, нийгэм, эдийн засгийн онцлогоо тусгах, улс орны өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулах бодлогыг урт, дунд хугацаанд авч үзэх шаардлага бий болсны дагуу Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан хэрэгжүүлж байна.

Тогтвортой хөгжлийн зорилгуудын дийлэнх нь нийслэлд шууд хамааралтай тул үндэсний түвшинд дэвшүүлсэн зорилгод хүргэх ажлыг нийслэл манлайлан зохион байгуулах учиртай. Иймд Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг тодорхойлох, хотын хөгжлийн алсын хараатай уялдуулан биелүүлэх бэлтгэлийг хангах ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд 2017 оноос төсөл хэрэгжүүлж, үүнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн зөвлөх багуудыг ажиллуулж байна.

Эдгээр зөвлөх баг, судлаачдаар үнэлгээ судалгаа, нөхцөл байдлын дүн шинжилгээ хийлгэн, бодлого, аргачлал боловсруулах ажлуудыг богино хугацаанд чанартай, үр дүнтэй гүйцэтгүүлэх,  салбарын мэдээлэл, судалгаа, бодлогын баримт бичгүүдээр тухай бүрт нь шуурхай хангаж, боловсруулалтын явцад чиглэл өгөх, эцсийн бүтээгдэхүүн хүлээн авах чиглэлээр “Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг тодорхойлох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/671 дүгээр захирамжаар байгуулан ажилласан.

Ажлын хэсгийн ээлжит хурлыг хоёрдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж зөвлөх багуудын судалгааны эцсийн тайланг хэлэлцэн Тогтвортой хөгжлийн 2030 оны зорилгуудыг нийслэлээс хангах зорилтот түвшинг тодорхойлох баримт бичгийн төсөл, уг зорилгуудыг хянах шалгуур үзүүлэлтүүд, Улаанбаатар хотын хөгжлийн санхүүжилтийн стратеги, үнэлгээ, судалгааны тайланг хүлээн авлаа.

Ажлын хэсгийн ахлагч, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр ажлын хэсгийн гишүүдэд судалгааны ажлын үр дүнд тодорхойлсон зорилгууд, шалгуур үзүүлэлтүүдийг нийслэлийн дунд хугацааны бодлого, дэд хөтөлбөрүүдтэй уялдуулах, нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч тусган боловсруулах, нийслэлийн удирдлагуудад танилцуулан хэлэлцүүлж, батлуулах бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Дэд ажлын хэсгүүдийг ажиллуулах зэрэг үүрэг, чиглэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here