Нүүр хуудас Нийгэм “Улаанбаатар” олон улсын кино наадам зохион байгуулагдана

“Улаанбаатар” олон улсын кино наадам зохион байгуулагдана

99
0
ulaanbaatar_kino_naadam-2018
“Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам 2018 оны 10-р сарын 22-28-нд зохион байгуулагдана

Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам 2018 оны 10-р сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн наадмын хүрээнд Нийслэлийн Соёл Урлагийн Газраас санаачлан “Монгол кино бүтээлийн” уралдааныг 2 дахь жилдээ нээлттэй зарлаж, “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн

дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж 2018 оны 10-р сарын 15-ны өдөр зохион байгуулагдах наадмын нээлт, шагнал гардуулах ёслолын үеэр цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here