Нүүр хуудас Нийгэм “Хепатитыг илрүүлье, эмчилье” аян ТӨВ ТАЛБАЙД болно

“Хепатитыг илрүүлье, эмчилье” аян ТӨВ ТАЛБАЙД болно

176
0
b c virus
“Хепатитыг илрүүлье, эмчилье” аян ТӨВ ТАЛБАЙД болно
~“Хепатитыг илрүүлье, эмчилье” аян ТӨВ ТАЛБАЙД болно~

Жил бүрийн долдугаар сарын 28-нд тохиодог “Дэлхийн хепатитын өдөр”-ийг угтан Сүхбаатарын талбайд элэгний В, С вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ, элэгний эхо, фиброскан үзлэг хийж, мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.

Уг өдөрлөгийг энэ сарын 27-нд 12-17.00 цагийн хооронд “Хепатитыг илрүүлье, эмчилье” аяны хүрээнд ЭМЯ, ДЭМБ-аас хамтран зохион байгуулах юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65, 2018 онд 15-39 насны хүн амд үе шаттайгаар хепатитын В, С вирусын халдварыг илрүүлэх арга хэмжээг авахаар зорьсон. Тиймээс 15-39 насны хүүхэд залуус, өмнөх шатны илрүүлэг, шинжилгээнээс хоцорсон 40-65 насны иргэд, 65-аас дээш насны ахмад настнуудыг энэхүү олон нийтийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид урьж байна.

Статистик мэдээнээс үзвэл 2016 онд хавдрын 5991 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд 2160 буюу тал хувь элэгний хавдартай гарсан байна. Сүүлийн 10 жилд элэгний хорт хавдрын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. ДЭМБ-тай хамтран хийсэн түүвэр судалгаагаар манай улсын 400 орчим мянган хүн В,С вирусын халдвартай байх магадлалтай аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here