Нүүр хуудас Нийгэм “Хотын соёл” аян эхэллээ.

“Хотын соёл” аян эхэллээ.

148
0

Шинэ оюутанд зориулсан “Хотын соёл” аян эхэллээ. Энэхүү аянг дөрөв дэх жилдээ ШУТИС-д зохион байгуулж байгаа бөгөөд арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм.

Түүнчлэн 3000 гаруй оюутан хамрагдах тус аяны хүрээнд хотын соёлтой  холбоотой 19 удаагийн лекц, семинарыг ШУТИС-ийн түүхийн багш нар, замын цагдаагийн газрын мэргэжилтнүүд заана. Мөн тус аяны хүрээнд  “flash mob” зохиохоор төлөвлөжээ. Мөн зам тээврийн осолд өртөж байгаа хүмүүсийн дийлэнх нь  18-35 насны хүмүүс байдаг. Энэ насны залуусын 40 гаруй хувийг оюутнууд эзэлж байна. Оюутнуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, соёлтой иргэнийг төлөвшүүлэхийн тулд энэ аяныг зохион байгуулж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here