Нүүр хуудас Нийгэм “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь”эрдэм шинжилгээний хурал

“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь”эрдэм шинжилгээний хурал

251
0

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” эрдэм шинжилгээний хурлын гуравдугаар байранд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хошууч Ч.Мэндэлмаа “Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал илтгэлээр шалгарлаа.

 

Тус хуралд салбар бүрийн нийт 42 эрдэмтэн, судлаач, оюутан залуус илтгэл, судалгааны ажлаа ирүүлснээс шилдэг найман өгүүллийг шалгаруулж, 1, 2, 3 дугаар байр болон тусгай байрыг тодруулсан бөгөөд  нэгдүгээр байранд МУБИС-ийн багш Д.Одгэрэл /Ph.D/ “Монголын тусгай хэрэгцээт боловсролыг дэмжих” судалгааны зарим үр дүн сэдвээр, хоёрдугаар байранд  АШУҮИС-ийн багш, эмч П.Хэрлэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагчдын амьдралын чанарын асуудалд” сэдвээр тус тус шалгарсан байна.

 

“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд ирсэн бүх эрдэмтэн, судлаачдын өгүүлэл, илтгэл, бүтээлийг эмхтгэл болгон хэвлүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах зэрэг нийгэм, хамт олны хандлагыг эерэгээр өөрчлөх, энэ салбарт олон нийтийн анхаарлыг хандуулах ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here