Нүүр хуудас Нийгэм “IKEA”-гийн “амьд каталоги”болсон Б.Янжаа дэлхийд гайхагдаж байна.

“IKEA”-гийн “амьд каталоги”болсон Б.Янжаа дэлхийд гайхагдаж байна.

311
0

“Авьяаслаг шведчүүд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн болж байсан шилдэг оролцогч Б.Янжаа саяхан Азийн аварга шалгаруулах оюун ухааны тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон. Тэгвэл дэлхийг гайхшруулж буй Монгол бүсгүй тавилга үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч “IKEA” брэндийн нүүр царайгаар тодорчээ. Түүний талаарх сонирхолтой баримтуудыг танд хүргэж байна.  Б.Янжаа 1993 оны 12-р сарын 26-нд Улаанбаатар хотноо төрсөн. Дөрвөн настайдаа ээжийнхээ хамтаар Шведийг зорьж өнөөг хүртэл Стокольм хотод амьдарч байна. Б.Янжаа  Англи, Франц, Герман, Португаль, Япон, Хятад, Швед, Монгол зэрэг 10 гаруй хэлээр ярьдаг.

Энэ жил зохиогдсон Авьяаслаг Шведчүүд шоу нэвтрүүлэгт оролцон алтан баззерын эзэн болсон.  Ой тогтоолын дэлхийн аварга, олон улсын их мастер бөгөөд Шведын нэрийн өмнөөс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон алтан медаль хүртсэн юм. Янжаа нь өнгөрсөн сард болсон Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон бөгөөд  манай баг тамирчид 90 медалиас 73-ыг нь хүртэхэд түүний оролцоо их байсан билээ. Тэрбээр Шведээс гаралтай “IKEA” брэндийн 2018 оны загварыг багтаасан 328 хуудас каталогийг ердөө долоо хоногийн хугацаанд цээжилж, “IKEA”-гийн “амьд каталоги” болсон байна. 2015 онд Хонконгод болсон “Нэр, царай тогтоох олон улсын тэмцээн”-д 15 минутад 187 нэр тогтоож, дэлхийн рекорд эвдэж байсан юм.  Хэрэв шоуны ялагч болвол Швед хэл богино хугацаанд сурах утасны апплекейшн зохион бүтээх зорилготойгоо дуулгаж байсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here