Нүүр хуудас Нийгэм 15 үйлдвэрийн удирдлагууд Налайх дүүрэгтэй гурвалсан гэрээ байгуулав

15 үйлдвэрийн удирдлагууд Налайх дүүрэгтэй гурвалсан гэрээ байгуулав

58
0
nalaih-duureg
15 үйлдвэрийн удирдлагууд Налайх дүүрэгтэй гурвалсан гэрээ байгуулав

Налайх дүүрэг, тус дүүргийн барилгын материал үйлдвэрлэл технологийн парк болон үйл ажиллагаа явуулах гэж байгаа 15 үйлдвэрийн удирдлагууд уулзалт хийж гурвалсан гэрээ байгууллаа.

Уулзалтад Налайх дүүргийн Засаг дарга Ч. Раднаабазар,Засаг даргын орлогч С.Тунгалаг, НБМҮТП-ийн дарга С.Батжаргал, ТХХХ-ын дарга Н.Пүрэвсүрэн, инженер Г.Пүрэвдорж нар оролцжээ.

Энэхүү гэрээ нь төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах хамтран ажиллах, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

НБМҮТП-ын дарга С.Батжаргал хэлэхдээ ” 4-р сарын 1- ээс үерийн далан, авто замын ажил эхэлнэ. Бид үлдсэн дэд бүтцийн ажлын асуудлыг шийдвэрлэхэд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.” гэж онцоллоо. Харин Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар “Дүүргийн эдийн засгийн гол хөшүүрэг болох НБМҮТП-т байрших үйлдвэрүүдийг бүхий л талаар дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлэв.

Одоогоор паркийн эхний ээлжийн үйлдвэрт Налайх дүүргийн 50 орчим иргэнийг тогтмол цалинтай аюулгүй орчинтой ажлын байраар хангаад байгаа бөгөөд 4-р сарын 1- ээс эхлэх үерийн далан авто замын ажилд дүүргийн иргэдийг ажиллуулахаар бүртгэж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here