Нүүр хуудас Нийгэм 1600 ширхэг шуудай элсээр хоёр өрөө гэр барьжээ.

1600 ширхэг шуудай элсээр хоёр өрөө гэр барьжээ.

214
0

Байгаль дэлхийн баялгийг зөвөөр ашиглаж, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан ая тухтай амьдарч болох орчин үеийн шийдэл бүхий тохижилттой гэр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт баригджээ. Хүсвэл ямар ч материал ашиглаж өргөө цагаан гэр барьж болдог юм байна гэдгийг Б.Ганцэцэг хэмээх малчин эмэгтэй, түүний хоёр охин олон нийтэд үзүүллээ. Хамгийн анх гэрийнхээ ханыг блок юм уу, тоосгоор барья гэж бодсон ч өртөг өндөр гарсан учраас нутагтаа хамгийн их байдаг элс ашиглахаар шийдсэн. Гэр барихад 1600 ширхэг шуудай элс орсон. Нэг шуудай элс нь ойролцоогоор 15-17 кг орчим жинтэй байсан талаар Б.Ганцэцэг цахим хуудастаа бичжээ.

 

Гадаадад элсээр байшин сууц, гэр хэлбэрийн сууц, авто машины гараж, хашаа хороо, тэр ч бүү хэл хол ойрын жуулчдын хараа булаасан элсэн урлал ч хийсэн жишээ олон байдаг аж. Говь нутагт юу л байна элс байгаа болохоор энэ хямд төсөр материалаар юу ч урлаж, юуг ч бүтээж болох нь ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here