Нүүр хуудас Нийгэм 2016 онд 28.000 удаа газар хөдөлсөн

2016 онд 28.000 удаа газар хөдөлсөн

216
0

Зөвхөн өнгөрөгч онд гэхэд л манай улсын хэмжээд 28.000 орчим газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Түүнчлэн 2000 онд нийслэл хотноо 200 гаруй удаа чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа чичирхийлж, эрс өссөн байна.
6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй идэвхжилт ихтэй бүсийн тоонд Улаанбаатар ч багтдаг. Харин энэ хэмжээний хүчтэй газар хөдөлбөл хотын барилга байгууламжийн 22-50 хувьд гэмтэл, нуралт үүсч, 30.000 хүн нэрвэгдэх эрсдэлтэйг эрдэмтэд тооцоолжээ.
Тиймээс ч шадар сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс санаачлан 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх лхагва гаригийг газар хөдпөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх өдөр болгохоор болжээ.
Энэ жилийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилсан сэргийлэх өдөр энэ сарын 22-нд болох юм.

О.Очир

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here