Нүүр хуудас Нийгэм 2017 ОНЫ “ШИЛДЭГ СУРАГЧИД” ТОДОРЛОО.

2017 ОНЫ “ШИЛДЭГ СУРАГЧИД” ТОДОРЛОО.

296
0

2017 оны шилдэг сурагчдыг шалгаруулж шагналыг Нийслэлийн засаг дарга С.Батболд гардууллаа .Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдад энэхүү шагналыг олгодог билээ.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Г.Өнөржаргал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Т.Өнөболд, Баянзүрх дүүргийн Их засаг сургуулийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Д.Цолмон, Чингэлтэй дүүргийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Дөлгөөн, Сүхбаатар дүүргийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Хатанбүүвэй, Сүхбаатар дүүргийн Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Мэнд-Амгалан нарын 22 сурагчид шалгарч шагналаа авлаа.

Тэрбээр хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлж, нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөн сурагчдад баяр хүргээд цаашдынх нь сурлагад  өндөр амжилт хүслээ. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here